|
Г.ТУНГАЛАГ - УЭДС-ийн захирал, доктор, профессор /УЭДС-ийг үүсгэн байгуулагч/ |
1993 оны 11-р сарын 17-ны өдөр тэр үеийн нэрээр Боловсролын Яамны Сайдын коллегийн хурлын шийдвэр гарч Урлах Эрдмийн Дээд Сургууль байгуулах зөвшөөрлийг албанёсоор олгосон билээ. |
|
Дизайн-үйлдвэрлэлийн сургалт эрхлэхээр хөгжингүй хэд
хэдэн орны
нэр хүндтэй сургуулиудын хөтөлбөрийг
харьцуулан 3 жил шахуу судалж боловсруулсан хичээлийн төлөвлөгөөнүүдийг
маань
гайхашран харж дизайн гэдэг чинь юу билээ, яг юунд хүүхдүүдийг сургах
гээд
байгаа юм бэ хэмээн асууж байсан эрхмүүдийг эргэн санахдаа улс орны
хөгжил, бодит амьдрал бидний төсөөлж байснаас хамаагүй хурдан
өөрчлөгдөж, өнөөдөр дизайн хэмээх XXI зууны шинжлэх ухааны агуу урлаг
нэгэнт та бидний өдөр
тутмын хэрэглээ болсон байгааг бахдан харж байна. Тэр цагаас хойш олон
жил
өнгөрч хувцас, гутал арьсан эдлэлийн дизайнер-зохион бүтээгч,
архитектор, интерьер-экстерьерийн дизайнер, зураач, чимэглэлийн
дизайнер зэрэг мэргэжлээр олон арван сайн боловсон хүчин
эх орондоо бэлтгэж өгчээ. Өнөөдөр тус сургуульд 36 эрдэмтэн профессор
болон
дизайнер багш нар ажиллаж, 21 хот аймаг орон
нутгаас элссэн зуу зуун оюутан залуус амжилттай суралцаж байна. Жил бүр
ерөнхий боловсролын сургууль, МҮСТ, Их дээд
сургууль төгсөгчдөөс хамгийн авъяаслаг,
дизайн урлагийг амьдралаа болгохоор шийдэж сонгосон залуус Урлах
Эрдмийг зорин ирэх боллоо. Миний эх оронд элэг нэгт бүхэн хичээнгүйлэн хөдөлмөрлөж сэтгэл тэнэгэр сайхан амьдрах болтугай. Бүтээн байгуулагч их хөдөлмөрийн тэргүүн эгнээнд зогсож буй дахин давтагдашгүй санаа сэдэж, гоо сайхны тансаг шийдлээр бүтээлээ амилуулахаар өдөр шөнөгүй хичээнгүйлэн зүтгэх ДИЗАЙНЕР Таны авъяас билгийг магтъюу.
|