2. GT ЗАГВАРЫН ТОВЧООНЫ ДИЗАЙНЕРУУД

Эрдэнэхүүгийн ЭНХЧИМЭГ - Загварууд

УЭДС-ийн Хувцасны дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн эрхлэгч, дэд профессор.

УЭДС төгссөн. Хувцасны дизайнер-зохион бүтээгч. Лондонгийн Central Saint Martin's College-д мэргэжил дээшлүүлсэн.

1997 оноос уран бүтээлээ эхэлж нийт 11 мини, 8 бүрэн хэмжээний коллекци бүтээсэн.

ГОЁЛ-99 наадмаас Хамгийн өсөх ирээдүйтэй дизайнераар шалгарч, ХАВРЫН ГОЁЛ-1999 наадмын ГРАН ПРИ шагнал хүртсэн. 2001 онд "ТАЛЫН ЧИМЭГ" коллекцоо Fashion TV-д бичүүлсэн.

2003 онд Япон улсад КОМАЦУ-гийн хувцас загварын олон улсын уралдаанаас ШИЛДЭГ ДИЗАЙНЕРЫН шагнал хүртсэн.

2007 онд Германд зохиогдсон монголын дизайнеруудын уран бүтээлийн үзэсгэлэнд, 2010 онд Азийн Загварын фестивальд шилдэг дизайнерийн номинацид Монголоос нэр дэвшин оролцсон.

 

Болдын ЭРДЭНЭЧИМЭГ - Загварууд

УЭДС-ийн Гутал, арьсан эдлэлийн дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн эрхлэгч, дэд профессор.

УЭДС төгссөн. Гутлын дизайнер-зохион бүтээгч. 1997 оноос уран бүтээлээ эхэлж нийт 9 мини, 7 бүрэн хэмжээний коллекци бүтээсэн.

ХАВРЫН ГОЁЛ-2000 наадмын ШИЛДЭГ БАГШИЙН шагнал хүртэж, ХАВРЫН ГОЁЛ-2002 наадмаас ШИЛДЭГ ИЛТГЭГЧ БАГШААР шалгарсан. ГОЁЛ-2006, ГОЁЛ-2007 наадмуудын арьсан эдлэлийн ШИЛДЭГ ДИЗАЙНЕРЫН шагналт.

 

 

 

Нямжавын НЯМЦЭЦЭГ - Загварууд

УЭДС-ийн Хувцасны дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн ахлах багш.

УЭДС төгссөн. Хувцасны дизайнер-зохион бүтээгч. 1999 оноос уран бүтээлээ эхэлж нийт 8 мини, 6 бүрэн хэмжээний хамтарсан коллекци бүтээсэн, ХАВРЫН ГОЁЛ-2001 наадмын ГРАН ПРИ шагналт.

 

 

 

 


Дэмбэрэлсүрэнгийн ОТГОНЖАРГАЛ - Загварууд

УЭДС-ийн Хувцасны дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн ахлах багш.

УЭДС төгссөн. Хувцасны дизайнер-зохион бүтээгч. 1999 оноос уран бүтээлээ эхэлж нийт 8 мини, 6 бүрэн хэмжээний хамтарсан коллекци бүтээсэн. ХАВРЫН ГОЁЛ-2001 наадмын ГРАН ПРИ шагналт.









Мягмархүүгийн ЭНХЖАРГАЛ - Загварууд

УЭДС-ийн Хувцасны дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн ахлах багш.

УЭДС төгссөн. Хувцасны дизайнер-зохион бүтээгч. 2003 оноос уран бүтээлээ эхэлж нийт 3 мини, 5 бүрэн хэмжээний коллекци бүтээсэн.

 

 

 

 

Халзанхүүгийн ОДХҮҮ - Загварууд

УЭДС-ийн Хувцасны дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн багш.

УЭДС төгссөн. Хувцасны дизайнер-зохион бүтээгч. 2004 оноос уран бүтээлээ эхэлж 1 мини, 2 бүрэн хэмжээний коллекци бүтээсэн.

ХАВРЫН ГОЁЛ-2005 наадмын гоёлын загварын тэргүүн байрын шагналт.