УЭДС-ИЙН ЭЛСЭЛТИЙН ДҮРЭМ

/хэсэгчлэн авав/.


I.БАКАЛАВРЫН СУРГАЛТ


Мэргэжлийн чиглэлүүд:

- Хувцасны дизайн-зохион бүтээлт

- Гутал, арьсан эдлэлийн дизайн-зохион бүтээлт

- Интерьерийн дизайн

- Чимэглэлийн дизайн

- График дизайн

- Үйлдвэрлэлийн дизайн

- Архитектур

- Уран зураг


Элсэгчдэд тавих шаардлага

-
Бүрэн дунд ба түүнээс доошгүй түвшний боловсролтой байх

- Элсэлтийн ерөнхий шалгалтуудаас аль нэгийг 410-аас дээш оноотой өгсөн байх

Элсэлтийн шалгалт

- УЭДС-д элсэгчдээс Хар зураг, зохиомжийн хавсарсан шалгалт нэмж авна.

- Элсэгчдээс ямар нэгэн онцгой авъяас шаардахгүй. Харин эзэмшихээр зорьсон  мэргэжлийнхээ талаар тодорхой ойлголттой, элсэх гэж буй сургуулийнхаа эрхэм зорилго, уламжлал амжилтыг судалсан байвал зохино.


Хар зураг, зохиомжийн шалгалтанд орохгуй хөнгөлөлттэй нөхцлөөр элсэх

- УЭДС-д элсэх урилга гардан авсан хүмүүс

- Их, дээд сургууль, коллеж, МСҮТ төгсөгчид

- Мэргэжлийн бүх шатны уралдаанд амжилттай оролцсон сурагчид

- Үйлдвэрлэл эрхлэгчид болон тэдний захиалгаар сурах хүмүүс


Бүртгүүлэхдээ авчрах зуйлс

- Иргэний үнэмлэх

- Бүрэн дунд боловсролын үнэмлэх /дээд, тусгай дунд сургуулийн диплом/

- ЭЕШ-ын батламж

- 3x4 хэмжээний фото зураг 2 хувь

- Бүртгэлийн хураамж 5000 төг.

- Хар зураг, зохиомжийн хавсарсан шалгалтын хураамж 5000 төг.


Хугацаа

Элсэгчдийг VII.1-7-нд oнлайнаар бүртгэж, шалгалтыг VII.8-нд 10 цагаас сургууль дээр авна. Орон нутгаас элсэгчид аймагтаа ур чадварын шалгалт өгч болно. Онлайн бүртгэлд эргэж холбогдох хаягаа заавал бичиж элсэлтийн тухай хариу авна.


II.МАГИСТРЫН СУРГАЛТ


Мэргэжлийн чиглэлүүд:

- Хувцасны дизайн-зохион бүтээлт

- Гутал, арьсан эдлэлийн дизайн-зохион бүтээлт

- Интерьерийн дизайн


Элсэгчдэд тавих шаардлага

-
Бакалавраас доошгүй түвшний боловсролтой байх

- Дипломын голч 2,5-аас доошгүй байх


Элсэлтийн шалгалт

- Дипломын голч 3,0-оос дээш бол шалгалтгүй элсүүлнэ

- Дипломын голч 3,0-ооc доош бол мэргэжлийн шалгалт авна


Хөнгөлөлттэй нөхцлөөр элсэх

УЭДС-ийн төгсөгчдийг шалгалтгүй шууд элсүүлнэ


Бүртгүүлэхдээ авчрах зүйлс

- Иргэний үнэмлэх

- Дээд боловсролын диплом

- 3х4 хэмжээний фото зураг 2 хувь

- Бүртгэлийн хураамж 5000 төг.

- Шалгалтанд орох бол хураамж 5000 төг.


Хугацаа

Элсэгчдийг VII.1-7-нд онлайнаар бүртгэж, шалгалтыг VII.8-ны 10 цагт сургууль дээр авна.


УЭДС-ИЙН ЭЛСЭЛТИЙН КОМИСС:

Утас:          77112242, 99062242, 99112242

И-мэйл:     contact@urlakherdemdesign.com
                   fdi.gt93@gmail.com
          

facebook.com/www.UEDS.mn